Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр /2018.12.13/ MNC телевизийн бэлтгэн хүргэдэг Мөнхтөрийн цаг нэвтрүүлэгт уригдан оролцлоо. Ингээд түүний онцлох эшлэлүүдийг хүргэе.
Ардчилсан хөдөлгөөн үүссэний 30 жилийн ой ирэх 2019 онд тохионо. Энэ бол XX зуунд Монгол Улсад өрнөсөн гурван том үйл явдлын нэг. Монголын ард түмэн, бүх нийтийн хөдөлгөөн.
Бид улс төрөө хөөгөөд яг улс орныхоо асуудал руу орохгүй байна. Хүнтэйгээ хөөцөлдөөд хүмүүс хоорондын асуудал шийдэгдэхгүй нь харагдаж байна. Том асуудлынхаа ард нэгдэх хэрэгтэй. Миний харж ...