Он цагийн хүрд эргэн эргэсээр “Шинэ Үе” сургууль маань байгуулагдаад 18 жил болжээ. Буурал түүхийн хувьд ахархан хугацаа хэдий ч эрдэм билгийн ордон болсон бидний төрөлх сургуулийн хөгжил, эрдэмтэн багш нар, эрхэм шавь нарын минь амжилт бүтээлээр авч үзвэл бас ч багагүй хугацаа улирсан байх юм.
Манай хамт олон ард түмнийхээ үр хүүхдийг улс эх орондоо төдийгүй дэлхийд зөвшөөрөгдөх эрдэм боловсролтой, хүмүүжил төлөвшилттэй, өв тэгш хөгжсөн иргэд болгон сургаж, хүмүүжүүлэх Олон улсын сургууль болоод ажиллаж байна.
Нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, ажиллагсад, төгсөгчид, одоо суралцаж байгаа бүх хүүхэд багачууд, тэдний эцэг эх болон манай сургуультай хамтран ажилладаг байгууллага, хамт олон, хувь хүмүүст аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсэж мэндчилье.
“Шинэ Үе” сургуулийн үүсгэн байгуулагч Үнэнбилэгийн Маам нь одоогийн Завхан аймгийн Сонгино суманд төрж, 1960 онд Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийг онц-сайн дүнтэй төгсөж, улмаар УБДС-ийн физик-математикийн ангийг 1964 онд математикийн багш мэргэжлээр төгссөн.
Ү.Маам нь 1964 оноос нийслэлийн 18, 52, 75, 34, 11 дүгээр сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирал, 2003 онд Шинэ Үе сургуулийг үүсгэн байгуулагч, захирал зэрэг боловсролын салбарт тасралтгүй 57 жил ажилласан юм.
Ү.Маам нь багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, заах арга, ур чадварыг сайжруулах, сургуулийг болон багшлах бүрэлдэхүүн хамт олныг бэхжүүлж төлөвшүүлэх, сургуулийг бүх талаар хөгжүүлэхэд голлон анхаарч ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллаж байлаа. 1972-1981 онд 52-р дунд сургуульд ажиллах хугацаандаа математик ...
Паблик Кредит ББСБ мөнгөн гуйвуулга 2022 оны 09 сарын 09-ний өдөр дотоод ажилтай улмаас онлайн гүйлгээ ажиллахгүй болохийг мэдэгдэж байна. Онлайн гүйлгээ 2022 оны 09 сарын 12 өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ.Паблик Кредит ББСБ мөнгөн гуйвуулга 2022 оны 0 ...
Паблик Кредит ББСБ мөнгөн гуйвуулга 2022 оны 09 сарын 09-ний өдөр дотоод ажилтай улмаас онлайн гүйлгээ ажиллахгүй болохийг мэдэгдэж байна. Онлайн гүйлгээ 2022 оны 09 сарын 12 өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ.Паблик Кредит ББСБ мөнгөн гуйвуулга 2022 оны 0 ...
Паблик Кредит ББСБ мөнгөн гуйвуулга 2022 оны 09 сарын 09-ний өдөр дотоод ажилтай улмаас онлайн гүйлгээ ажиллахгүй болохийг мэдэгдэж байна. Онлайн гүйлгээ 2022 оны 09 сарын 12 өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ.Паблик Кредит ББСБ мөнгөн гуйвуулга 2022 он ...