“Ай Энд Жи интернэшл ” ХХК нь 2015 оноос барилга угсралт , хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж өнөөг хүртэл Монгол улсын эдийн засаг, барилга бүтээн байгуулалтын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, их бүтээн байгуулалтын салбарт амжилттай ажиллаж байна .
Бид захиргаа хүний нөөц , санхүү , маркетинг борлуулалт, инженер техникийн алба бүхий бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.
Компанийн амжилтын гол эх үндэс нь ажилчдын мэдлэг боловсрол , мэргэжлийн ур чадвар , ажлын туршлага , хувь хүний хандлагаас шууд хамаардаг. Тиймдээ ч ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг системтэй дээшлүүлэх тал дээр анхаарч гадаад дотоодын сургалтанд байнга хамруулан ур чадварыг тогтмол нэмэгдүүлж байхыг зорьдог.
Бид хүний эрхийг дээдэлж ажилтнуудынхаа эрхийг зөрчихгүй байх талаар анхаарч , ажилтан тус бүрийн ар гэр , ахуй амьдралыг нэн тэргүүнд тавьснаар тухайн ажилтан ажлын байран дээр сонор сэрэмжтэй , ажлын бүтээмжтэй сэргэлэн цовоо ажиллах нөхцөлийг хангаж өгдөг.
Ай энд Жи интернэшл ХХК нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн захиалагч компани болж дараах төслүүдийг бие даан хэрэгжүүлж байна.
БИД АЖИЛТНУУДАА АЮУЛГҮЙ ОРЧИНД, СЭТГЭЛ ХАНГАЛУУН АЖИЛЛАХ, ӨСӨЖ ДЭВШИХ БОЛОМЖООР ХАНГАХЫН ЗЭРЭГЦЭЭ ТӨСЛИЙН АЖЛЫГ ЗАХИАЛАГЧДЫН ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭН, ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАМААР ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХҮРТЭХ ӨГӨӨЖИЙГ ТОГТМОЛ НЭМЭГДҮҮЛНЭ.
МЭДЛЭГ ШИНГЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ БҮТЭЭНЭ.
ЗАХИАЛАГЧ, АЖИЛТАН, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ДЭВШИЛТЭД ТЕХНИК ТЕХНОЛОГИ.